Мэдээ мэдээлэл

Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо (МОСБХ), “Жи Эн Бевережис”, “Витафит” , “Жи Мобайл” компаниуд “Оюутан тамирчин” хөтөлбөрийг дэмжин Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.


Энэ хүрээнд сагсан бөмбөгийн “Оюутны лиг”-ийн тэмцээнийг дээрх компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд ивээн тэтгэж ажиллах бөгөөд ирээдүйн боловсон хүчин болох оюутан тамирчдыг нээх, мэргэжлийн тамирчид төрүүлэх зорилготой юм байна. Үүнээс гадна тухайн оюутныг төлөвшүүлэх, боловсролын төвшнийг нь сайжруулах онцгой ач холбогдолтой гэдгийг Хамтран ажиллах ёслолын үеэр тус байгууллагуудын удирдлагууд онцолсон.