Мэдээ мэдээлэл


Монголын оюутны сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн тэмцээн эхэллээ

Нийслэлийн ИТХ-ын Ажлын албанаас хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл бүрдүүлж, бие бялдар, оюуны хөгжлийг нь дэмжих зорилгоор Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ ажлын хүрээнд Оюутны сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн тэмцээнийг хамтран зохион байгуулж, нээлтээ хийлээ



ХҮҮХЭД, ЗАЛУУСЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТАРНА

Хүүхэд, залуусыг хорт зуршилд автаж, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн ИТХ-аас РС тоглоомын болон уушийн газруудад тавих хяналтыг сайжруулж буй. Мөн мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоож, оюутан, сурагчдыг соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээ хэрэгжүүлж, хүүхэд хамгааллын орчин нөхцөлийг шинэ шатанд гаргахаар ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагын статистик мэдээнээс үзвэл сүүлийн жилүүдэд хүүхэд, залуус архи, тамхи, цаашлаад мансууруулах бодист донтож, гэмт хэрэгт өртөх, гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдэх хандлага байгаа гэх таагүй мэдээ бий. Энэ оны эхний есөн сарын байдлаар 15-25 насны 1802 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тоон судалгаа байна. Харин 0-25 насны 3331 хүүхэд, залуус ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт өртөж, их, бага хэмжээгээр өртсөн байгаа юм.Дээрх хүмүүсийн 80 орчим хувь нь 18-25 насныхан. Ахуйн хий үнэрлэх, мансууруулах бодис хэрэглэх, мөн согтуурсны уршгаар тэд хохирогч болохын зэрэгцээ бусдад хохирол учруулж буй.



Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо (МОСБХ), “Жи Эн Бевережис”, “Витафит” , “Жи Мобайл” компаниуд “Оюутан тамирчин” хөтөлбөрийг дэмжин Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.




Бүх оддын тоглолт (All Star)

Бүх оддын тоглолт (All Star)-г 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр МУИС-ын спорт зааланд зохион байгууллаа.



2018-2019 оны улирлын “Оюутны лиг”


МОСБХ-ноос 2018-2019 оны улирлын “Оюутны лиг”-ийн тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ жилийн тэмцээн маань эрэгтэй 30, эмэгтэй 15 баг өрсөлдөхөөр урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгөөд байна.



2017-2018 оны улирлын “Оюутны лиг”

2017-2018 оны улирлын “Оюутны лиг”-ийн тэмцээнд финал4 (FinalFour)-т эрэгтэй МУИС, СИТИ ИС, Мон-алтиус БТДС, ИЗОУИС, эмэгтэй МУИС, СЭЗИС, Этүгэн ИС, Мон-алтиус БТДС нар шалгарч, аваргууд тодорлоо.

Шагнал байр

Эмэгтэй:


 

1-р байр – МУИС (Р.Гантулаг, З.Цолмон)

2-р байр – СЭЗИС  (Б.Пүрэвдорж)

3-р байр – Этүгэн ИС (О.Баярцогт)

Эрэгтэй:

1-р байр – Сити ИС (Н.Ганболор)

2-р байр – Мон-алтиус БТДС (Г.Амарсанаа)

3-р байр – ИЗОУИС (Б.Ганхуяг)