ХОЛБООНЫ ДЭРГЭДЭХ АКАДЕМИ

Дэлхийн сагсан бөмбөгийн хамгийн нэр хүндтэй мэргэжлийн лиг болох АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA)-ны Мемфис Гризлис багтай холбоо тогтоож МОСБХ-ны үйл ажиллагаа зорилго, оюутан тамирчин хөтөлбөрийн талаар танилцуулсан бөгөөд уг лигт Монгол улсаас ойрын ирээдүйд тамирчин бэлтгэн тоглуулах зорилтын төлөө ажиллаж байна. МОСБХ дэргэдээ сагсан бөмбөгийн академийн үйл ажиллагаа явуулж ирээдүйд гадна лигт тоглох боломжтой тамирчдыг бага наснаас бэлдэх хэтийн зорилгыг тодорхойлсон.

Академийн үйл ажиллагааг явуулахын тулд чадварлаг багш дасгалжуулагч боловсон хүчингэ бэлдэж, боловсролын анги танхим, заал, тоног хэрэгсэлтэй болно. Уг зорилгыг бодит байдал болгохын тулд зөвхөн МОСБХ-оос гадна бидний үйл ажиллагаанд оролцогч талуудын санаачилга дэмжлэг болон хамтын ажиллагаа шаардлагатай.