ОТИС 100–30 ДХИС: Б. АНУН 22 ОНОО АВЧ БАГАА ТЭРГҮҮЛЛЭЭ
MCBA-ийн эмэгтэй дивизионы хүрээнд 11 сарын 11-ний лхагва гарагт ОТИС ДХИС-ийн зааланд 100–30-аар томоохон хожил байгууллаа.
MCBA-ийн эмэгтэй дивизионы ээлжит тоглолтод ОТИС WOOW LYNX баг зочлон тоглож, ДХИС ГЕНЕРАЛУУД багийг 100–30-аар хожлоо. Энэхүү тоглолтод ОТИС эхнээсээ бүрэн илүүрхэж, 70 онооны зөрүүтэй хожил авснаар улирлын амжилтаа 1-1 болгож 5-р байрт бичигдэж эхлэв. Харин эхний тоглолтдоо хожигдсон ДХИС 0-1 үзүүлэлттэйгээр хүснэгтийн 13-р байрт бичигдэж байна.
Тоглолтын явц
Тоглолт эхлэхэд ОТИС-ийн Х. Энхтуяа 2 оноо авснаар багтаа тэргүүлэл авчирсан юм. Эхний үед ОТИС 12–0 цуврал хийж, үеийг 24:3-аар өндөрлүүлэв. Үргэлжлүүлэн 1-р үеийн төгсгөлөөс 2-р үеийн дунд хүртэл 23–0 гэсэн том цувралыг амжилттай гүйцэтгэснээр хагас цагийн дүн 43–10-аар ОТИС-ийн талд шийдэгдлээ.
Гуравдугаар үед ч зочид 9–0 цуврал авч, онооны зөрүүг улам холдуулсан юм. Шийдвэрлэх 4-р үед ОТИС хамгийн өндөр буюу 33 оноог авч, 12–0 цувралыг дахин хийснээр тоглолт дуусахад 1:55 минут дутуу байхад тоглолтын хамгийн дээд зөрүү болох 71 оноогоор тэргүүлжээ.
Шилдэг тоглогчид
ОТИС-ээс Б. Анун 22 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бөгөөд 2 удаа 3 онооны шидэлт амжилттай болгон энэ улирлын хамгийн өндөр оноогоо авав. Мөн У. Амаржаргал 17 оноо авч улирлын шилдэг үзүүлэлтээ давтлаа.
ДХИС-ийн бүрэлдэхүүнээс Г. Мишээл 8 оноо, У. Ууганцэцэг 8 оноо тус тус авсан юм.
- #ОТИС
- #ДХИС
- #ЭМЭГТЭЙ





